Волейболын олон улсын сургалт Вьетнамд болно

2014 оны 10 сарын 28

Олон улсын болон Азийн Волейболын холбооноос хамтран зохион байгуулж буй хүүхдийн олон улсын сургалт арваннэгдүгээр сарын 13-17-ны хооронд Вьетнам улсын ХоШиМин хотод зохиогдоно. Энэ сургалтаар ерөнхий боловсролын сургуульд волейболын спортын боловсрол олгох, хөгжүүлэх, идэвхижүүлэх системийг боловсронгуй болгох чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг болох юм. Тус сургалтад улс бүрээс 5 хүртэлх багш, дасгалжуулагч оролцох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Монголын волейболын холбооны 9908-2739 дугаараас лавлаж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10934
0 эможи
keyboard_arrow_up