Азийн пара наадамд оролцсон тамирчид эх орондоо ирлээ

2014 оны 10 сарын 28

Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тэд "Инчион-2014" наадамд спортын есөн төрлөөр өрсөлдөж, хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртсэн. Манай эмэгтэй жудочид Азийн наадамд түүхэн амжилт гаргасан нь багийн төрөлд өрсөлдсөн эмэгтэй жудочид өрсөлдөгчөө ялж эх орныхоо төрийн далбааг Инчионы тэнгэрт мандуулсан билээ. Тэд Тайландыг 2:1, Хятадыг 3:0, Энэтхэгийг 3:0-ээр тус тус хожсон байна. Эмэгтэй жудочдын багийн бүрэлдэхүүнд Б.Болортунгалаг, Б.Хашцэцэг, Г.Оюун, Н.Алманцэцэг нар багтжээ. Харин А.Мөнхбат, Б.Ууганхүү, Д.Ганбат, Д.Эрдэнэбаяр, Э.Даваадагва, Л.Эрдэнэбаяр, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг хагас шигшээд Ираны багт 3:2-оор хожигдож, хүрэл медалийн төлөө Тайландыг 5:0-ээр ялж хүрэл медаль хүртсэн юм 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10888
0 эможи
keyboard_arrow_up