Спортын олон улсын өдрийг Монголд анх удаа тэмдэглэнэ

2014 оны 4 сарын 03

ОУОХ, НҮБ-аас хамтран зарласан Спортын олон улсын өдрийг Монголд анх удаа дөрөвдүгээр сарын 6-нд тэмдэглэхээр боллоо. Энэ өдөр спортын бүх шатны, бүх төрлийн байгууллага, тамирчид нэг дор цуглаж, спортын өдрийг хамт тэмдэглэх юм.

 

"Спорт-хөгжил-энхтайван” уриатай спортын олон улсын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ хамтарсан тогтоол гарсан байдаг. Энэ дагуу хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд спортын төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцсон, олимпийн үзэл санааг сурталчилсан илтгэл, спорт, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 6-нд 11.00 цагаас эхлэн МҮЭСТО-нд зохион байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1074
0 эможи
keyboard_arrow_up