“Реал Мадрид” “Дортмунд”-ыг буулгаж авлаа

2014 оны 4 сарын 03

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн шөвгийн наймын хоёр тоглолт явагдлаа. Испаний эзэн хааны клуб “Реал Мадрид” клуб гэртээ германы “Борусия Дортмунд”-ыг хүлээн авч эхний тулаанаа хийлээ. Дасгалжуулагч Карло Анчелоттигийн тоглолтын төлөвлөгөөнд тоглолт эхлэхээс өмнө нэгэн томоохон өөрчлөлт гарсан нь

 

Анхел Ди Мариа өвчний улмаас тоглолтонд оролцож чадахгүй болж, түүний оронд Иског талбайд гаргасан. Тэрчлэн энэ улиралд одтой байгаа довтолгооны хослол К.Бензема - К.Роналду - Г.Бэйл нар урд шугаманд гарч, гэмтэлтэй байгаа Марселогийн оронд Португалийн шигшээгийн хамгаалагч Фабио Коэнтрао гараанд гарсан байлаа.

Тоглолт дөнгөж эхлээд “Реал”-ын Гарет Бэйл айлын хаалганд гоолдож багтаа тэргүүллийг авчирлаа. Түүнд дамжуулалтыг Даниэль Карвахаль өгчээ. Ес дэх минутад алдарт Роналду  16-ийн гаднаас хаалга хүчтэй цохилт хийсэн боловч амжилтгүй болсон. 13 дахь хоромд “Реал” тооны харьцааг холдуулах тун дөхсөн. Модричийн булангийн цохилтыг Пепе хаалга руу шууд цохисон. Гэхдээ “Дортмунд”-ын хаалгач найдвартай байж бөмбөгийг аюулгүй болгосон. Энэ довтолгооны дараа Даниэль Карвахалийн өгсөн дамжуулалтыг  Иско хаалганы дээгүүр цохилоо. Тоглолтын 23 дахь минутад Хави Алонсо хамгаалагчдын дутуу гаргасан бөмбөгийг Иско руу хаялаа. Испани довтлогч баруун хөлөөрөө хаалганы зүүн доод булан руу цохиж, багийнхаа хоёр дахь гоолыг “Дортмунд”-ын хаалган зоосон юм. Нэгдүгээр үед ахиж гоол орсонгүй. 2:0-ээр өндөрлөв.

Хоёрдугаар үе эхлээд 57 дахь минутад дахиад л “Реал” довтлосон. Энэ удаа Модрич Роналду гэсэн хослол “Дортмунд”-ын хаалгыг гоолоор мялаав. Тус бөмбөгийг Модрич дамжуулж, Роналду хаалгачын эсрэг ганцаараа гарч хаалган хийсэн. “Реал” ийнхүү хожлоо улам баталгаажуулав. Харин “Дортмунд” энэ жил аргагүй фром муутай байгаа нь харагдаж байлаа. Тэд 90 минутын турш “Мадрид”-ын хамгаалалтыг бараг сэтэлж чадахгүй байлаа. Тоглолтын цаг дуусч “Реал” талбай дээрээ  өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1065
0 эможи
keyboard_arrow_up