БАЯРТ МЭДЭЭ: Жүдогийн залуучуудын ДАШТ-ээс эхний өдөр гурван медаль хүртлээ

2014 оны 10 сарын 23

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Майами хотноо эхэллээ. Манай улсаас 10 эрэгтэй, долоон эмэгтэй бөх хүч сорих бөгөөд эхний өдөр нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Манай залуу бөх Ц.Цогтбаатар (60 кг) Бразилийн В.Карвалью, Пуэрто Рикогийн С.Гонзалес, Азербайжаны М.Садигов, БНСУ-ын Чой Ин Хьюк нарыг дараалан ялж, финалд шалгараад Испанийн Ф.Гарригост иппоноор ялагдан хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 55 кг-д зодоглосон Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай улс нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр Япон (3-0-0), Испанийн (1-0-0) ард бичигдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10632
0 эможи
keyboard_arrow_up