Н.Алтанцэцэг анхны алтан медалийн эзэн боллоо
2014 оны 10 сарын 23
Азийн пара наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг-д Монголын тамирчин Нямаагийн Алтанцэцэг алтан медалийн эзэн боллоо. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд эхний 53 секундэд Тайландын жүдочийг цэвэр дарсан юм.
Эрэгтэйчүүдийн -90кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн -70кг-д Б.Хашцэцэг хүрэл медаль хүртсэн бол Д.Ганбат шагналт тавдугаарт байрт оржээ.
Өчигдрийн байдлаар Монголын пара жүдочид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10613
0 эможи