О.Гүндэгмаа маргааш спорт гар бууны төрөлд оролцоно

2014 оны 10 сарын 22

Азербайжан улсын Габала хотод дэлхийн буудлагын цомын финалын тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнд оролцохоор манай улсаас  МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар өчигдөр тус улсыг зорьсон билээ. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-ны өдөр 25 метрийн спорт гар буунд, О.Янжинлхам 26-ны өдөр 50 метрийн 3-н байдлаас буудах урт бууны дасгалд тус тус буудаж онч мэргэнээ сорих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10576
0 эможи
keyboard_arrow_up