“Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн АШТ боллоо

2014 оны 10 сарын 21

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Спортын төв ордонд болж, өнгөрлөө. Тэмцээн 8-9 нас, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн дөрвөн насны ангилалаар явагдаж, нийт 379 өсвөрийн бөхчүүд оролцлоо. Тэмцээний дүн гарахад Өвөрхангай аймгаас оролцсон Э.Жавхлан, Баянхонгорын Г.Өсөхбаяр, Улаанбаатар хотын Т.Тэмүүлэн, Дундговын Б.Одхүү нар ангилалд бүрдээ түрүүлжээ.

Ингээд нас бүрийн шилдэг наймд шалгарсан тамирчдыг танилцуулья:

8-9 нас (81 хүүхэд)

Алтан медаль: Э.Жавхлантөгс (Өвөрхангай, Хархорин)

Мөнгөн медаль: Э.Баяржавхлан (Өвөрхангай, Хархорин)

Хүрэл медаль: Ү.Сумъяабазар (Баянхонгор)

Шилдэг наймд Н.Төртогтох (Биеийн тамирын дунд сургууль), Г.Мөнх-Од (“Оюунлаг” бүрэн дунд сургууль), О.Өсөхбаяр (СХД, 122-р сургууль), Г.Дарханбаяр (Дархан-Уул аймаг, 16 сургууль), Б.Гансүх (БГД, 46-р сургууль) нар багтжээ.

10-11 нас (116 хүүхэд)

Алтан медаль: Г.Өсөхбаяр (Баянхонгор, Галуут сум)

Мөнгөн медаль: Б.Мөнхжаргал (Дархан-Уул аймаг, Од сургууль)

Хүрэл медаль: Л.Энхболд (Хэнтий, Хэрлэн сум)

Шилдэг наймд Э.Ирмүүн (БЗД, 4-р хороо), Н.Билгүүнбаяр (БГД, 47-р сургууль), М.Алтанхуяг (СХД, 82-р сургууль), Г.Сумъяабазар (ХУД, 59-р сургууль), Г.Төгсжаргал (Багануур дүүрэг, 64-р сургууль) нар багтжээ.

12-13 нас (109 хүүхэд)

Алтан медаль: Т.Тэмүүлэн (“Наран” бүрэн дунд сургууль)

Мөнгөн медаль: Д.Амаржаргал (БГД, 46-р сургууль)

Хүрэл медаль: Н.Сүхбат (“Ирээдүй” цогцолбор)

Шилдэг наймд Г.Мөнхтүшиг (“Оюунлаг” дунд сургууль), Б.Батжаргал (Төв аймар, Заамар сум), М.Энхмөнх (БГД, 96-р сургууль), Б.Очирбат (Завхан аймаг, Дөрвөлжин сум), С.Гомбоцэдэн (СХД, 23 хороо)  нар багтжээ.

14-15 нас (73 хүүхэд)

Алтан медаль: Б.Одхүү (Дундговь аймаг, Баянжаргалан)

Мөнгөн медаль: А.Амарсанаа (СХД, 106-р сургууль)

Хүрэл медаль: Н.Чилэгүнбаатар (Сэлэнгэ аймаг, Сайхан сум)

Шилдэг наймд Ц.Лхагва-Очир (Сэлэнгэ-Цагааннуур), Б.Билгүүн (“Аварга” лицей сургууль), Г.Ялгуунбаатар (ЧД, 5-р сургууль), Б.Сайнбаяр (СБД, 58-р сургууль), О.Баярсайхан (ЧД, 57-р сургууль) нар тус тус шалгарчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10489
0 эможи
keyboard_arrow_up