Роналдо найман тойрогт 15 гоол оруулж, рекорд тогтоолоо

2014 оны 10 сарын 20

Испанийн Ла лигийн наймдугаар тойргийн зарим тоглолт бямба гаргийн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Реал Мадрид” клуб “Леванте”-гийн талбайд зочилж, 0:5-аар буулгаж авлаа.  Ингэснээр 18 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.  Энэ тоглолтод Роналдо гялалзаж, хоёр гоол оруулснаар улирлын 15 дахь гоолоо оруулж, шинэ дээд амжилт тогтоолоо.

Тоглолтын 13 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн.  Улмаар 38 дахь минутад Хавьер Эрнандес нэгийг нэмсэн. Түүний дараа 61 дэх минутад Роналдо дахин нэгийг оруулав. Үүнээс таван минутын дараа Хамес Родригес гоолдсон бол Иско 82 дахь минутад гүйцээжээ.

Роналдо энэ өдөр хоёрыг хийснээр найман тойрогт 15 гоол оруулж, 1943-1944 оны улиралд Естебан Эчеварриагийн амжилтыг эвдлээ. Эчеварриа найман тойрогт 14 гоол оруулж байжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10417
0 эможи
keyboard_arrow_up