Энэ амралтын өдрөөр 1000 дугуйн Парад болно

2014 оны 10 сарын 16

Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагаа энэ 10-р сарын 18-ны өдөр 10:00-17:00 цагт  Чингис хааны талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү өдөрлөгт Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд Спирт үү, спорт уу аяныхаа хүрээнд 1000 гаруй хүний оролцоотой унадаг дугуйн парадыг МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб зохион байгуулах аж.  

Мөн  нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, фитнесс клубүүд үйл ажиллагаагаа сурталчилах төдийгүй дүүргүүдийн БТСХороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл  ажиллагааг иргэдэд танилцуулах, үндэсний сур, аялал, буудлага, байт харваа, үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд үзүүлэх, тайлбарлах, холбогдох танилцуулга зөвлөмжийг тараах, дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулах, спорт дэлгүүрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгөх, азын сугалаат үйлчилгээ, "Улаанбаатар марафон 2014" зурагт үзэсгэлэн гаргах, Монголын Эмнести Интернешнл, Монголын залуучуудын холбооны залуусын дуу хоолой “Open  air” ажиллагаа, ”Мандал иог” ХХК-ны  Иогийн  ашиг тус үйл ажиллагаа, бүх төрлийн спортын секц дугуйлан, "Сурагчдын лиг" сагсан бөмбөг, волейболын тэмцээн, "Дуулиан-2020" хөл бөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирдыг бүртгэх ажиллагаа зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна.

 Өдөрлөгийн үеэр хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол, үндэсний шагай няслах,  шүүрэх, морь уралдуулах, шатрын  тоглолт тэмцээн, дугуйн парад бүх нийтийн гүйлт гэсэн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах ажээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10175
0 эможи
keyboard_arrow_up