Допинг хэрэглэсэн бөхчүүдийг олон нийтэд зарлалаа

2014 оны 10 сарын 13

Улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлдэг. Энэ жилийн хувьд мөн  сорьцыг хүргүүлж шинжлүүлсэн бөгөөд энэ талаар өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийжээ. Энэ жилийн хувьд хоёр бөхөөс допинг илэрсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал  Улсын наадамд тав давж начин цол хүртсэн Архангай аймгийн харъяат, аймгийн хурц арслан Н.Адъяабат, Говь-Алтай аймгийн харъяат, аймгийн арслан Б.Суманчулуун нар допинг хэрэглэсэн нь батлагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10051
0 эможи
keyboard_arrow_up