Цэргийн дэлхийн аваргад манай тамирчид багаараа алтан медаль хүртлээ
2014 оны 10 сарын 13
АНУ-д зохион байгуулагдсан Цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт, сонгомол бөхийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг, тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин, ахлах дэслэгч Г.Мандахнаран, ОУХМ С.Цэрэнчимэд, спортын мастер Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алт, ОУХМ ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, спортын мастер Ц.Бямбазаяа нар мөнгө, спортын мастер Б.Батмагнай хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багаараа эрэгтэйчүүд алт, эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10049
0 эможи