Самбо бөхийн дэлхийн аваргаас манай тамирчид зургаан медаль хүртжээ

2014 оны 10 сарын 13

БНСУ-д самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулдах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож нэг мөнгөн медаль, таван хүрэл медаль хүртсэн байна. Залуучуудын эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд барилдсан н.Адилцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 62 кг-д н.Бавуубаатар хүрэл, эмэгтэй 56 кг-д н.Сэлэнгэсайхан хүрэл медаль хүртсэн байна. Харин өсвөрийн эрэгтэй 48 кг-д барилдсан н.Мөнхбат хүрэл, 60 кг-д н.Сумьябазар хүрэл, эмэгтэй 52 кг-д н.Буянхишиг нар хүрэл медалийн эзэд болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10042
0 эможи
keyboard_arrow_up