БАЯРТ МЭДЭЭ: Жүдочид алтан медаль хүртлээ
2014 оны 10 сарын 13
Казакстаны Астана хотноо олимпийн эрхийн оноо цуглуулах Гранпри тэмцээн болж байгаа. Уг тэмцээнд нийт 36 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай тамирчид одоогийн байдлаар гурван медаль хүртээд байгаа юм. Тухайлбал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10017
0 эможи