Какирюү Ананд бүх Японы аварга болжээ
2014 оны 10 сарын 10
Мэргэжлийн сумо бөхийн дэвжээг Монгол эрчүүд эзэгнэж байгаа. Өнгөрсөн сарын башёд Монгол хөвгүүд эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн. Харин мэргэжлийн сумо бөхийн бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд сумо бөхийн 71 дэх аварга Какирюү Ананд аваргалсан байна. Харин Их аварга Хакухо болоод есдүгээр сарын башёд түрүүлэх хэмжээнд барилдсан Ичиножёо А.Ичинноров нар шөвгийн дөрөвт үлджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9998
0 эможи