Д.Оюунтүлхүүр Японы засгийн газраас шагнал хүртэнэ

2014 оны 10 сарын 10

 Ирэх сарын 01, 02-нд МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ. Өчигдөр “Баянгол” ресторанд уг тоглолтын хэвлэлийн хурал болж дуучин Д.Оюунтүлхүүр, жүжигчин Ч.Ундрал, СТА, хөгжмийн зохиолч Ц.Байдраг нарын уран бүтээлчид оролцлоо.

Олон жил хүлээлгэсэн уг тоглолтод зориулж Д.Оюунтүлхүүрийн хань уран бүтээлч нөхдийнх нь хамт түүний хөрөг нэвтрүүлгийг бага хэмжээний баримтат кино хэлбэрээр бүтээн үзэгчдэд хүргэхээр болжээ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд байхдаа 500 гаруй хүмүүнлэгийн тоглолт зохион байгуулж, өөрийн “Оюунтүлхүүр” сангаараа дамжуулан, өнөөдрийг хүртэл олон зуун хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Тэрбээр Япон-Монголын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулж, Японы ард түмэнд Монголын өв соёл, зан заншил урлагийн талаархи мэдээллийг хүргэж, эх орноо сурталчилсан анхны монгол дуучин юм. Тиймээс түүнийг хоёр орны найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Японы Засгийн газраас нэрэмжит шагналаа олгож байгаа бөгөөд тоглолтын үеэр шагналыг гардуулах аж. Мөн түүний тухай өгүүлэх хөрөг нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажиллаж байгаа бол уг нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Их аварга Д.Дагвадорж, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарын эрхэм хүмүүс оролцож байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9968
0 эможи
keyboard_arrow_up