Дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээлдээ эргэн орлоо

2014 оны 10 сарын 10

МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр удаан хугацаанд уран бүтээлээ завсарласны эцэст эргэн уран бүтээлдээ оржээ. Тэрээр уран бүтээлдээ орохдоо “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлээ дүрсжүүлэн үзэгчиддээ хүргэж байгаа аж. Дуучин бүсгүйн хувьд 14 настайгаасаа эхлэн Япон улсад уран бүтээлээ туурвиж 200 гаруй хандивын тоглолт хийсэн юм. Тэрээр ирэх сард тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа бөгөөд түүний тоглолт нь Монгол, Япон орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9948
0 эможи
keyboard_arrow_up