Хошин урлагийн залуу уран бүтээлчид МУСТА цол тэмдгээр шагнууллаа

2014 оны 4 сарын 02

Хошин урлагийнхан инээдмийн баярыг тохиолдуулан  “The Best of Comedy” хоёрдугаар наадмыг амжиллтай зохион байгуулж, инээд хөөр, аз жаргалаар бялхсан нэгэн өдрийг өнгөрүүллээ.

BEST OF COMEDY 2014 ёслолын арга хэмжээнд "Маск" "Х ТҮЦ" "Эмоци" "Шинэ Үе" "Мөрөөдлийн театр" "Шилдэг өнгө" Чапи&Суурь зэрэг нийт долоон хамтлаг, продакшнууд болон МУГЖ Ж.Галсантогтох, Л.Чаминчулуун, Б.Туяа зэрэг хошин урлагийн анхдагч уран бүтээлчид оролцсон юм.

Энэ үзеэр хошин урлагийн "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгаарласан "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмка, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг  нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Залуу авъяаслаг уран бүтээлчиддээ цаашдынх нь уран бүтээлд илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
993
0 эможи
keyboard_arrow_up