Долоон найруулагч долоон өөр ертөнцөөр аялуулна

2014 оны 4 сарын 02

Мэргэжлийн урлагийн ууган байгууллаг Улсын Драын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон жүжиг хамрагдсан юм. Үүнд:

1. А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар, Зураач С.Ариунболд
2. Люсиль Флетчер- Уучлаарай та дугаар андуурч- УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин, Зураач н.Баярмагнай
3. А.Ванпилов – Хэрээт төгөл – Найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Зураач СТА Т.Аянга
4. Г.Пинтер- Өчигдөр Найруулагч: УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Зураач УДЭТ-ын Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг
5. Н.Ганхуяг – Бүүвэй – Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, Зураач Баярмагнай
6. Дарио Фо- Чөлөөт хос- УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж , Зураач С.Ариунболд
7. Николай Коляда- Манекен- Найруулагч Ц.Батнайрамдал, Зураач Чулуунбат гэх долоон найруулагчийн долоон өөр шийдэл, долоон өөр сэтгэмж, долоон өөр өнгө дүр төрх, Долоон өөр Ертөнц-өөр Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон үзэгч түмэндээ бэлэг барих гэж байна.

   Энэхүү 7-н жүжгийн салхийг хаглаж найруулагч Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” эмэгнэлт, инээдмийн жүжиг 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн тоглогдох гэж байгаа бөгөөд үргэлжлүүлэн 04 сарын 23-нд Найруулагч Н.Ганхуяг “Бүүвэй”, 04 сарын 30-нд Найруулагч Ч.Түвшин “Уучлаарай та дугаар андуурч” жүжгүүд тус тус тоглогох гэж байна.

ДРАМЫН УРЛАГИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ ОЮУНЛАГ МОНГОЛЧУУДДАА ЗОРИУЛАВ.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
991
0 эможи
keyboard_arrow_up