Хүүхэлдэйн театр намар цагийн нээлтээ хийнэ
Хүүхэлдэйн театрын 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлт энэ сарын 11-нд “Дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгээр хөшгөө нээж байна. Энэ жилийн хувьд хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулж багц жүжгүүдийн аянаа эхлүүлээд байгаа аж.
Аяны хүрээнд 3-7 насны багачуудад зориулж “Хүүхэлдэйн жүжгийн багц, 8-аас дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц” жүжиг толилуулах гэнэ. Уг аян өмнө нь орон нутгийн хүүхэд багачуудад хүргэдэг байсан бол энэ жилийн хувьд нийслэлийн бяцхан иргэдэд толилуулж байгаа юм. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан цэцэрлэгүүдэд явуулын мини театраараа үйлчлэх юм байна. Дээрх жүжгүүдэд хүүхэлдэйн театрын уран бүтээлчид болоод тус театрын захиалгаар ОХУ-ын Санктпетрбургийн Театр урлагийн сургуулийг төгсөж ирсэн залуу уран бүтээлчид мөн тоглох аж.