“New Star” студийн 10 жилийн ой нижгэр боллоо

2014 оны 10 сарын 06

“New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Бүх оддын хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан студийн түүхэн ой тохиж буй гэдэг утгаараа Монголын рок, попын бүх л одод цугларсан гайхамшигтай үдэш болсон юм. “New star” студийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн уран бүтээлүүдийг сонсдог хүмүүс тухайн байгууллагад их л олон авъяаслаг хүмүүс ажилладаг гэж  бодох байх.

Гэтэл тухайн студийг урлагт сэтгэл зүрхээ зориулсан гэр бүлийн хоёр  Л.Энхмандах, хөгжмийн зохиолч, продюссер С.Гантөр болоод Г.Ядамсүрэн нар өдий зэрэгтэй авч явж байгаа юм. Тиймээс  эдгээр хүмүүс хийсэн бүтээсэн зүйлээрээ “би” гэж эрдээд байдаггүй эгэл даруухан хөдөлмөрч хүмүүс гэдгийг ойлгох биз.

Тоглолт эхлэхийн өмнө Монголын одод улаан хивсэн дээгүүр алхан “UB Palace”-ийн концертын их танхимд хүрэлцэн ирцгээсэн. “New Star” студийн ойн тоглолт гэхээсээ рок попын хамтлаг дуучдын нэгэн баяр гэлтэй байсан юм.

Тоглолтод хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Том Жагаа, “Соёл Эрдэнэ хамтлаг”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Б.Долгион, “Айзам”, “Харанга”, “Никитон”, “Номин талст”, “Салхи”, “Eree zone”, “Гурван охин”, “Sweetmotion”, ”Ice top”, “Люмино” хамтлаг болон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг,  Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Д.Болд олон уран бүтээлчдийг харж, тэдний хит дуунуудыг нэг тайзнаас, нэг үдэш сонсоно гэдэг үнэхээр гайхалтай байлаа.  Үнэхээр л тус студийнхэн хийсэн бүтээсэн чанартай бүтээл  олонтой гэдгийг илтгэх мэт  бүтэн гурван цаг гаруй тоглолтын дуу бүхэн хит байсан.


Л.Энхмандах: Бүтээж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж чадвал цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг мэдэрдэггүй

/“New star”-ын захирал/
-Үнэхээр баяртай байна. Нэг л мэдэхэд 10 жил болчихож. Эргээд бодоход хийж бүтээж буй зүйлдээ  сэтгэл зүрхээ зориулж чадвал цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг мэдэрдэггүй юм байна. Рок попын ододтой, тэдний уран бүтээлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсдог олонтойгоо энэ үдшийг өнгөрөөж байгаадаа баяртай байна. Арван жилийн турш “New star”-тай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би сандраад, баярлаад хэлэх ч үг олдохгүй байна. Бүгдэд нь баярлалаа. Бид  цаашдаа ч улам  хичээж ажиллах болно гэж хэлмээр байна” гэлээ.

BX буюу Г.Батбаатар: Би “New star” студийн цэцэг

/Дуучин/
-“New star” студи нэг үндэстэй гэж бодоход түүнээс салаалж ургасан цэцэг нь би. Ах, эгч хоёр маань 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаад баяртай байна. Намайг олонд таниулсан “My love”,”Саак” гэх мэт дуугаа өнөөдөр дуулна. Гантөр ах энэ дууг зохиож өгсөн юм. Маш их баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9770
0 эможи
keyboard_arrow_up