"Miss Mongolia-2014” тэмцээний фото сурвалжлага

2014 оны 10 сарын 06

"Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд маань гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болохын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модель, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдлөө.

Ийнхүү “Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм. Ингээд та бүхэндээ "Miss Mongolia-2014” тэмцээний фото сурвалжлагыг хүргэж байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9768
0 эможи
keyboard_arrow_up