Лондонд Монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулжээ
2014 оны 10 сарын 03
ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох “Asia House”-т уран зургийн үзэсгэлэн, Монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулжээ.
Урлагийн тоглолтын дараа үзэгчид Британи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран гаргаж байгаа “Тал нутаг айсуй" уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уран зургийн үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг монголын зураачид болон нидерландын зураач Рене Полак нарын уран бүтээлээс дэлгэн тавьсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9693
0 эможи