Гитарчин Өөжгий: Энэ намрын заалны тоглолтын салхийг хагалсан том тоглолт болно

2014 оны 10 сарын 02

 Энэ сарын 3,4-нд болох “New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Рок попын бүх оддын нэгдсэн тоглолтонд оролцож байгаа Гитарчин Өөжгийтэй тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярицлсанаа та бүхэнд хүргэе.

-“New Star” Студын 10 жилийн ойн тоглолтонд ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-Тоглолт амьд болно. Тийм болохоор манай “Никитон” хамтлагийн хөгжмийн бүрэлдэхүүн хөгжим дээр ажиллаж байна.

-Тоглолтонд оролцох бүх хамтлаг дуучдын дууг тоглох уу?

-Тэгж хэлж болно.

-Тоглолт дээр таны уран бүтээлүүдээс тоглогдох уу. Ямар ямар уран бүтээлүүд дуулагдах вэ?

-Тэрнийг одоохон нууцлая. Өмнө нь хэлээд хэрэггүй байх. Тоглолтын нууц шүү дээ. Аливаа тоглолт өмнө нь тоглолтынхоо хөтөлбөрөөс зарладаггүй шүү дээ. Ямар ч байсан миний дуунуудаас дуулагдана.

-Энэ тоглолт бусад амьд тоглолтуудаас хөгжмийн тал дээр юугаараа онцлог байх бол?

-Би хувьдаа  “Никитон” хамтлагийн хөгжимчдийг тухайн чиглэлдээ хамгийн супер нь гэж ойлгодог. Тэгэхээр тоглолтонд монголын хамгийн шилдэг хөгжимчид тоглоно гэсэн үг. Мэдээж манай рок попынхон бүгд амьд дуулна. Та бүхэн санаж байгаа бол миний тоглолтын багцааны л тоглолт болох байх. Нүсэр бүрэлдэхүүнтэй энэ намрын заалны тоглолтын салхийг хагалсан том тоглолт болно гэж бодож байна.

-Та “New Star” студийн захирал С.Гантөртэй хэдэн жил хамтарч ажиллаж байна вэ?

-Бид хоёр олон жил найзалж нөхөрлөж явна. Нэлээд олон дуу нь дээр хамтарч ажиллаж байсан. Хамгийн сүүлд бид хоёрын хамтарч ажилласан дуу гэвэл “Улаан пальто” киноны дуу, “Миний ах атаман” киноны хөгжим, дуу гэх мэт байна. Ер нь олон дуу, хөгжмийн зохиолууд дээр хамтарч ажиллаж байсан даа.

-Хөгжмийн зохиолч С.Гантөрийн аялгуунууд та юуг илүү илэрхийлдэг гэж хэлэх вэ?

-Миний бодлоор аливаа хөгжим бол тухайн зохиогчийн сэтгэл зүй, тухайн зохиолчийн зүрх юуг хүсдэг, сэтгэлээрээ хүмүүст юуг илэрхийлэхийг хүсдэг вэ гэдэг нь хөгжмөөс нь анзаарагдаад байдаг. Манай Төрөөгийн хөгжим бол зөөлхөн, тайван мэдрэмжийг хүмүүст илүү мэдрүүлдэг болов уу. Налгар, уянгалаг хөгжимүүдийг хүмүүст хүргэж чаддаг болов уу гэж би боддог. Манай Төрөө чинь рок хүн биш ш дээ. Ер нь бол их зөөлөн талдаа. Уран бүтээлүүдээс нь нэрлэх юм бол ВХ-ын “My love”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Гүн цэнхэр Хөвсгөл далай ээж”, Дэлгэрмөрөнгийн дуулдаг “Буруу эргэлт” киноны дуу гэх мэт их гоё зөөлхөн дулаахан аялгуутай дуунууд байдаг.

Тоглолтонд хүрэлцэн ирэх үзэгчдэд юу гэж хэлмээр байна вэ?

-Мэдээж сайхан тоглолт болно. Монголын рок попынхон бүтэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцоно. “New Star” студи энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын рок поп гэх энэ том айлд юуг хийв, юугаараа онцлог байв, зорилгодоо хүрсэн үү гэдэг нь энэ тоглолтон дээр харагдах болов уу гэж бодож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9600
0 эможи
keyboard_arrow_up