“Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2014 оны 10 сарын 02

 Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.10.02-10.12-ны хооронд “Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 10 сарын 02-ны 18:00 цагт болно.

Blue moon арт галерейгаас санаачлан өнгөрсөн жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа  манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм.

Blue moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байна.

Модерн уран зураг, инстолляцын уран бүтээлчдийн нэгдсэн үзсэгэлэнд 40-өөд уран бүтээлчийн 60 гаруй орчин үеийн урлагийн уран бүтээлүүд тавигдсан бөгөөд монголын дүрслэх урлаг хэрхэн хөгжиж буйг энэ үзэсгэлэнгээс харж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9599
0 эможи
keyboard_arrow_up