"Miss Mongolia 2014" наадмын финалын шоу тун удахгүй

2014 оны 10 сарын 01

Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон охид, бүсгүйчүүдийг магтан дуулаагүй хүмүүн гэж үгүй. Халуун бүлээн цустай хүмүүн бүр гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөгдөн, зүрхээ шархлуулан, дуулж, дурлаж явсан нь олон.

Энэ дэлхийн муу муухай бүхний аргадаж, зөөллөж байдаг үйл ухаан нь тэгширсэн гоо үзэсгэлэнт охидын тэмцээн хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн. Манай улс ч дэлхий нийтийн жишгээс хазайлгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулсаар өдгөө 11 дэхь жилтэйгээ золгож байна. Мисс Монголиа Холбоо нь Монгол ороны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд оршино.

"Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломжтой юм.

“Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд маань гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болхын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модеь, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдсөн бөгөөд одоо "Miss Mongolia 2014" наадмын сүүлчийн шалгаруулалт болох үндэсний ялагчийг тодруулах финалын шоу маань Тусгаар тогтнолын ордонд 10 сарын 4-ний 14:00 цагаас зохион байгуулагдах ба та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9537
0 эможи
keyboard_arrow_up