Хосоороо дуулахын тавилантай хос
МУСТА дуучин, хөгжимчин Д.Амарсайхан, Ж. Солонго нарыг танихгүй хүн гэж үгүй байх. Хослон дуулахын жаргалыг хамтдаа эдэлж яваа энэ хоёр хос олон сайхан дуугаараа олныг мялааж байгаа билээ. 2004 оноос хамтдаа уран бүтээл туурвиж буй тэднийг шинэ цагийн С.Вандан, Д.Дуламсүрэн ч гэж ярьдаг.
Ийнхүү ярих болсон шалтгаан нь дээрх хоёр дуучид маань 2005 онд Улаанбаатар хотноо зохиогдсон МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит хос дуучдын тэмцээнд оролцож шагналт тусгай байр, 2006 онд болсон МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит 21 аймгаас шалгарсан хос дуулаачдын улсын анхдугаар уралдаанд Дундговь аймгаас оролцож тэргүүн байр эзэлж байжээ.
Хосоороо ятга хөгжимийг амилуулан уран бүтээл хийж яваа энэ залуус олон газар урилга заллагатай байдаг аж. Тухайлбал өнгөрсөн жил ойгоо тэмдэглэсэн бүх л аймаг сумдын ойн баярын тоглолтын нээсэн ажээ. Ийнхүү хосоороо амьдардаг хорвоод нэгэн хос дуучин урлагийн тэнгэрт цахиур хагалж эхэллээ. Даширамд дуулгахад тэдний “Хосоор жаргалтай” CD-ний баяр болон СТА цол тэмдэг хүртсэний хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн сард болжээ.