С.Гантуяагийн "Иргүн" ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж эхэллээ
Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан гэдгээрээ олны танил болж “тэмцэгч” гэгдэх болсон С. Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхтэй иргэн байхын утга учрыг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулж тэмцлийн арга аргачиллыг агуулсан “ИРГҮН” номоо гаргасан. Тэгвэл “ ИРГҮН” ном нь нээлтээ хийгээд гурав хонож байгаа хэдий ч “Интерном” номын дэлгүүрийн Бэстсэллэр буюу шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.
Уг ном нь өнөөгийн бидний нийгэмд хувь хүн байхын, идэвх зүтгэлтэй иргэн хүн байхын утга учрыг өгүүлж маш сонирхолтой жишээ, судалгаан дээр үндэслэн бичигдсэн нь олны анхаарлыг татаж байна. ИРГҮН номыг уншсанаар монгол хүн нийгэмдээ дуу хоолойгоо хүргэх, болохгүй буруу зүйлийн хажуугаар номхон дуугүй өнгөрөхгүй байх, өнөөгийн нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий болгоод байгаа уул уурхайн талаар иргэн хүний мэдэх ёстойг мэдэж авах, ингэснээр мэдээлэлтэй, мэдлэгтэй алхам хийх бололцоог олж авах юм.
ИРГҮН номын талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улсын иргэн бүр энэ номыг уншаасай, ээж аавууд үр хүүхэддээ уншиж өгөөсэй, ах дүүс хоорондоо солилцож уншаасай, цааш нь түгээгээсэй. Энэ ном бол эх орныхоо төлөө сэтгэлтэй хэн бүгдэд зориулсан ном” гээд… “С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна” хэмээн онцолжээ.
Өөрийн юмаа бусдад дээрэмдүүлээд гэнэн харанхуй байдлаар дуугүй, номхон байж булай бололгүй, шударга үнэний төлөө зоригтой дуугарах идэвхтэй иргүн байх цаг болсныг С. Гантуяа энэхүү номоороо дахин санууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг С. Гантуяатай холбогдож авна уу.
Утас: 9192-2288
Facebook: Сайнхүүгийн Гантуяа
email: sainkhuu.gantuya@gmail.com