М.Түвшинхүү: Зав л гарвал онлайнаар холбогдож дотно яриа өрнүүлдэг

2014 оны 9 сарын 30

Голландын шигшээ багт тоглож буй хүүгээ фэйсбүүк хуудсаараа танилцуулсан  жүжигчин М.Түвшинхүү шинэ уран бүтээлд ханцуй шамлажээ. Тэрбээр энэ удаад “Толботон” хэмээх уран сайхны кинонд Монгол, Орос, Хятад гурван улсын уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Тэд киногоо зөвхөн Монгол Улсын иргэдэд бус монгол гэдэг нэг үндэс, угсаатны ард түмэнд цаашилбал, дэлхийд түүхийн үнэн зөв баримт, өв соёлыг түгээхийг хүссэн аж. Тэрбээр энэ тухайд “Анх кино зохиол бэлэн болоход Орос, Монголд зургаа авна гэж төлөвлөж байсан. Гэтэл Хятадын уран бүтээлчид санал ирүүлж бидэнтэй хамтраач, танай кинонд оролцмоор байна гэсэн.

Тиймээс Хятад болон Вьетнамд хэд хэдэн зураг авах төлөвлөгөөтэй байна. Үнэнийг хэлэхэд Ерөнхий найруулагч бараг тодорхой болсон харин туслах найруулагчаар Хятадын Ван Жон, буриадын нэрт найруулагч Солбон Лыгденов нар ажиллана” гэжээ. Харин хүүгийнхээ тухайд “Хүү маань энэ жил 13 нас хүрч байна. Бага байхдаа ээжтэйгээ гадаадад амьдрахаар болсон. Тэнд очоод ээж нь Голландын хөлбөмбөгийн сургуульд оруулсан байна. Өөрөө  ч тэрэндээ дуртай. Саяхнаас Голландын өсвөрийн шигшээ багт тоглох болсон.

Хүүгээрээ их бахархдаг. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд амжилттай яваад нь урамшдаг. Зав л гарвал онлайнаар холбогдож, эцэг, хүүгийн дотно яриа өрнүүлдэг” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9465
0 эможи
keyboard_arrow_up