Чин Хай багшаас авшиг хүртсэн дуучин К.Номинжин 7 настайдаа
Монголын рок попын ертөнц дэх авьяаслаг уран бүтээлчдийн нэг болох залуу дуучин К.Номинжин нэгэнтээ салатны навч бүхий гоёлын даашинз өмсч, эх орноо төлөөлөн анх удаа “РЕТА”-гийн сурталчилгаанд оролцож байсныг хэн хүнгүй мэддэг.
Тэрбээр 14 настай байхдаа Чин Хай Багшаасаа авшиг хүртсэн гэдэг. Энэхүү авшигийг авсан хүн "Амьтны амь хөнөөхгүй". Амьтны амь хөнөөхгүй гэдэг чинь угтаа бол шууд болон шууд бус утгаар, бүх талаар амьтанд хор хөнөөл учруулахгүй. "Хулгай хийхгүй", "худлаа ярихгүй" гэдэг бол бүх л шашинд байдаг нийтлэг зарчим. "Садар самуун байж болохгүй". Хэрвээ би найз залуу юм уу нөхөртэй болох юм бол өөр хүн сонирхоод, түүнийгээ "араар нь тавиад" зовоохгүй гэсэн утгатай. "Архи тамхи, мансууруулах зүйл хэрэглэхгүй. Энгийн хүний ийм таван сахил хүртэж, өдий болтол түүнийгээ л мөрдөж яваа.
Тэрбээр 7 настайгаасаа, өмнөд энэтхэгт амьдарсан. Ийнхүү амьдарч байх хугацаандаа насаараа бясалгах авшиг авсан нь энэ. Цагаан хоолтон дууч бүсгүй "Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын "бренд" цүнх үүрээд, хичнээн олон брендээр "тамгалуулаад" явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай. Би жишээ нь, маш олон мэргэд, орчин цагийн алдартай амжилттай хүмүүсийн ертөнцийг болоод амьдралыг үзэх үзлийг сонирхож үзэхэд энэ бүхний эцэст монгол философи л байж байдаг. Бид заавал гаднаас сураад байх биш, бидний өвөг дээдсийн замнал хийгээд сургаалийг дагах юм бол манай улс орон цэцэглэн хөгжинө" хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.