Хошин урлагийн жүжигчдэд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

2014 оны 9 сарын 24

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонтаа гарсан билээ.

Тус хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж  хохирогч, холбогдогч нарын Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байсан зөрчлийг илрүүлж  эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан байна.

Мөн 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор  хүргүүлсний дагуу хяналтын харъяаллыг дүүргийн 1 дүгээр прокурорын газарт хянаж байсан байна.

Прокурорын газраас эл хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99.1-т заасанчлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх, 96.2.6 дахь хэсэгт зааснаар харгис хэрцгий аргаар гэж зүйлчлэн 2014 оны наймдугаар сарын 11-ны өдөр 665 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлсэн хэмээнУлсын Ерөнхий Прокурорын газрын ХМОНХА-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9259
0 эможи
keyboard_arrow_up