Онлайн кино нэвтрүүлэг тун удахгүй

2014 оны 9 сарын 24

Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, студи, продакшн олон болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэдийгээр кино урлаг эрчимтэй хөгжиж, уран бүтээлчид чамгүй бүтээлээ кино театруудаар гаргаж байгаа ч зарим үзэгчид Монголын киноны ертөнц дэх мэдээ мэдээлэл  дутмаг байна. Уг асуудлыг шийдэх зорилгоор кино урлагийн салбарт нэгэн нэвтрүүлэг мэндэлжээ. “Кино зурвас” гэх уг нэвтрүүлэг нь үзэгчдийг кино уран бүтээлчидтэй уулзуулах, кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцуулах зорилготой.

“Кино зурвас” нэвтрүүлэг нь үзэгчдийн санал шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч уран бүтээлчдэд хүргэх бөгөөд уран бүтээлчид ч мөн уг нэвтрүүлгийг дэмжин, талархан хүлээн авчээ. “Кино зурвас” онлайн нэвтрүүлэг нь facebook,twitter, youtube зэрэг онлайн мэдээллийн хэрэгслээр үзэгчид, кино урлаг сонирхогчдод хүрэх бөгөөд үзэгчдийн асуулт, шүүмж, саналыг өөрсдийн “Кино зурвас” цахим хуудсаар авч байгаа юм байна.

“Кино зурвас” нэвтрүүлгийн эхний дугаарт найруулагч Б.Чингүүн оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн бол тэдний дараагийн зочноо Соёлын тэргүүний ажилтан О.Долгор оролцох юм байна. Кино зурвас нэвтрүүлэг эхний дугаараа маргааш өглөө цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэд хүргэх нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9233
0 эможи
keyboard_arrow_up