Монголчууд Холливудад үнэлэгдсээр байна

2014 оны 3 сарын 26

Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдэд алга ташин баяр хүргэмээр сайхан мэдээ сүүлийн үед чих дэлсэх болов. Кино нь олон улсын хэмжээний наадмын шагнал хүртэж байгаагаас гадна уран бүтээлчид нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр гаднын улс орноос туршлага судлан явна.

 

Жүжигчин Б.Амарсайхан “Нэтфликс” компанийн санхүүжилтээр хийх “Марко Поло” киноны Ариг бөхийн дүрд тоглохоор болсон тухай сарын өмнөөс мэдээлж байсан бол уржигдар кино зураглаач Д.Ангараг Холливудын нэгэн шинэ киноны зургийн найруулагчаар ажиллах болсноо “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан зарласан юм.

Түүнчлэн тэрбээр Америкийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг “ASC master class-14” семинарт оролцож байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
920
0 эможи
keyboard_arrow_up