"Талархлын баяр"- ын тоглолтын урилгыг МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Дэлгэрмөрөн, "Харанга" хамтлагийнхан хүлээн авлаа

2014 оны 9 сарын 23

Маргааш хуучнаар  Сүхбаатарын талбай буюу одоогийн нэршилээр Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн одууд хамтарсан талархлын баярын шоунд оролцохоор нэгдэж байна.

Тодруулбал, монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ болон Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ шоу тоглолтоор бэлэг барьж байна.

Тус тоглолтонд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунуудаа нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэхээр "Урилга"-аа хүлээн аваад байгаа билээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9188
0 эможи
keyboard_arrow_up