Америкийн хөгжмийн загалмайлсан эцэг энэ өдөр мэндэлжээ
2014 оны 9 сарын 23
Элвис Пресли, Арета Франклин, Стив Уондер зэрэг хөгжмийн ертөнцийн алдартнуудыг хөглөж өгсөн загалмайлсан эцэг нь болох Рэй Чарльз Робинсон 1930 оны энэ өдөр мэндэлжээ. Ритм блюз буюу RnB урсгалыг хэвшүүлсэн Рэй Чарльз бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчдийн эхний аравт зүй ёсоор багтдаг. Алдарт Франк Синатра нэгэнтээ Рэй бол Америкийн шоу ертөнцийн цорын ганц гоц авьяастан хэмээн хэлж байсан. Хоёр удаа гэрлэж, 10 өөр бүсгүйн 12 хүүхдийн эцэг болсон Рэй "Грэмми"-ийн 17 шагналын эзэн болж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9135
0 эможи