Ч.Содтуяа “Орифлэйм” сэтгүүлийн нүүрийг чимжээ
"Азийн модель" агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяа "Орифлэйм" сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Өнөөдөр дэлхийн 62 оронд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулж, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулалтаа тухайн улс оронд хүргэж үйлчилдэг олон улсын компани Орифлэйм компани сүүлийн үед монголын мисс бүсгүйчүүдээр сэтгүүлийн ковероороо сонгох болжээ.
Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нар шинэ жилээр гарах дугаарыг чимэхээр зураг авалтандаа ороод ирсэн. Тэгвэл энэ сарын сэтгүүлийн нүүрийг тэр тусмаа шинэ бүтээгдэхүүн True ferpection” -г сурталчлуулахаар "Азийн модель" агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяаг онилсон нь энэ аж.
Тэрбээр Гүрж улсад сэтгүүлийн зураг авалтанд оролцсон бөгөөд Орифлэйм Монголчуудын амьдралд тодорхой хэмжээгээр маш их ач тусаа өгч, сайхан амьдрал бэлэглэж амжилттай ажиллаж байгаад нь талархалтай явдаг, тус компаний анхны Монгол ковер болсондоо маш их баяртай байна. “Санаа сайхан бол Заяа сайн” гэгчээр Орифлэйм ч, би ч бусдын сайн сайхны төлөө ажилладаг. Тиймдээ ч ажил үйлс нь өөдрөг, амжилттай, зогсолтгүй урагшилж байдаг гэдэгт итгэлтэй байдаг гэдгийг онцолсон юм.