Т.Батцэцэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж, өнгөрсөн баямба гарагт ялагчаа тодрууллаа. Тус тэмцээний үндэсний ялагчаар Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт, Шилмэл загвар агентлагын багш Төрбатын Батцэцэг тодорлоо.
Ийнхүү “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсган тал нутгийн үзэсгэлэнг гайхуулахаар шалгарсан Төрбатын Батцэцэг нь 23 настай, 178 см өндөртэй, 54 жинтэй, 88-63-90 биеийн харьцаатай гоо үзэсгэлэн, авъяас билэгийн илэрхийлэл болсон бүсгүй юм. Ингээд үндэсний ялагчдаа нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, өндөр амжилт хүсье.