“Намар намрын намар” нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өнөөдөр болно

2014 оны 9 сарын 19

Тиймээ намар цаг иржээ. Тэр дундаа дуунд дуртай ард түмэн бидний хүндэтгэн сонсдог дуучдын намрын тоглолт эхэллээ.

“Намар намрын намар” нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд буюу өнөөдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Энэ намрын хамгийн анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Б.Сийлэгмаа болон Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Б.Батболд, Э.Оюумаа, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нарын уран бүтээлчид оролцох аж.

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан

Ижил нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан.

Намар цагаа гэж..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9020
0 эможи
keyboard_arrow_up