Б.Чулуунцэцэг : Хайрлахгүй байхын аргагүй амраг

2014 оны 9 сарын 18

Ханилахгүй л байж яах гэж учрав даа
Хадтай, сондуултай орчлонд бүдрэхгүй байхын аргагүй
Хархан нүдний минь сормуусанд нулимс шүүдэрлээд л
Хайрлахгүй байхын аргагүй хонгор доо

Дурсахгүй байж амьдрахын учиргүй
Дуутай, нулимстай орчлонд тунихгүй байхын аргагүй
Дутуу орхисон тавилангийн хөлд сөхөрч хүлээсээр
Дурлахгүй байхын аргагүй амраг даа

Эрхлэхгүй байж яах гэж учрав даа
Эгэлтэй, боргилтой орчлонд санахгүй байхын аргагүй
Эрхгүй задалсан сэтгэлээ нууцхан сэмэлсээр л
Эвлэрэхгүй байхын аргагүй тавилан даа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8958
0 эможи
keyboard_arrow_up