Маргааш нээлтээ хийх “Жаргалд умбасан Улаанбаатар” шоу драмын бэлтгэлийн үеийг сонирхуулья
"Мөрөөдлийн театр"-ын хамт олон намар цагийн шоу тоглолтоо үзэгчиддээ хүргэхээр бэлэн болжээ. "Гээсэн хайраа аваарай", "Утасгүй бол үхлээ юу" зэрэг шоу тоглолтоороо түмэн олондоо инээд бэлэглэсэн. Энэ сарын 19-наас эхлэн "Жаргалд умбасан Улаанбаатар" нэртэй шоу драмынхаа хөшгийг нээх юм.
Уг шоу тоглолтонд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан жүжигчин СТА Ш.Алтанцэцэг буюу Аяа эргэн уран бүтээлдээ орж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлог болох нээ. Мөн "Шилдэг өнгө" хамтлагийн залуу жүжигчин Х.Баярмаа оролцон тоглож байгаа гэдгээ дуулгалаа.
Маргаашнаас эхлэн өдөр бүр 19 цагаас үзэгчдийн хүртээл болох "Жаргалд умбасан Улаанбаатар" шоу тоглолтоо тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн ирж, тухлан үзээрэй гэж урьж байна.
Ингээд та бүхэндээ тус тоглолтын бэлтгэлийн үеийн гэрэл зургийг сонирхуулья.