Рок, попын шилдэг найман хамтлаг, дуучид цэнгэлдэхийг доргионо

2014 оны 9 сарын 18

Урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлөн  бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах нь ээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа нар юм.

“Big 8 Best Hits” амьд хөгжмийн тоглолтонд тэд хамгийн шилдэг сэтгэлд хоногшсон дуунуудаар фенүүдээ доргиохоор зэхээд байгаа аж. Монголын рок попын акулууд тэр бүр нэгэн тайзнаа тоглоод байдаггүй бөгөөд тэд энэ сарын 20-нд Төв цэнгэлдэхэд нэгэн үдшийг фенүүдийнхээ хамт бут авах нь ээ.

Ховорхон боломжийг дэргэдээс нь тольдох “Big 8 Best Hits” амьд хөгжмийн тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм байна. Харин “Unitel”-ийн хэрэглэгч нар “GG” оноогоороо 50 хувийн хөнгөлөлт эдлэн 15 мянган төгрөгөөр энэхүү тоглолтын үзэх боломжтой юм байна шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8917
0 эможи
keyboard_arrow_up