“Miss Mongolia 2014” -ийн шилдэг 16 оролцогч шалгарчээ

2014 оны 9 сарын 18

 Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний шилдэг 16-н оролцогчид өчигдөр шалгарчээ. Тэртээх 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсаар 11-н миссийг шалгаруулан алдаршуулсан уг тэмцээн ирэх 10-р сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

  Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг 16-н оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишгээр доорхи 6 төрлөөр бүтэн сар гарны хугацаанд өрсөлдөх ажээ. Үүнд:
1.    Мисс Модель
2.    Мисс Фото
3.    Мисс Авъяас
4.    Мисс  Бикини
5.    Мисс Спорт
6.    Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус  шалгаруулна.

Ингээд та бүхэндээ "Miss Mongolia 2014"-ийн шилдэг 16 оролцогчдийн танилцуулгыг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8913
0 эможи
keyboard_arrow_up