Дуучин А.Хишигдалайн анхны бие даасан тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

2014 оны 9 сарын 17

Дуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо Есдүгээр сарын 26, 27-нд тоглолтоо хийхээр товоо зарлалаа.

Энэхүү тоглолт нь "Strings night club"- д болох юм. Бааранд болж байгаа болохоор нас харгалзах байх, үзэж чадахгүй нь гэж санаа зовох зүйлгүй ээ. Учир нь түүний тоглолт 19 цагаас эхлээд 21 цагт дуусах учраас нас харгалзахгүй гэдгийг өөрийн фэнүүддээ дуулгалаа.

Тоглолтын тасалбар 800 хувь хэвлэгдсэн бөгөөд худалдаанд гарчээ. Та бүхэн тоглолтын тасалбарыг 20 мянган төгрөгөөр УИД-ийн фонтан дээр борлуулж байгаа юм байна. Мөн 10-аас дээш тасалбар худалдаж авсан тохиолдолд үнэгүй хүргэж өгнө.

Тоглолтонд, "Татар" хамтлагийн Заяа, "Ванкуиш" хамтлагийн дуучин Дандий, дуучин Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм.  Амьд хөгжимтэй нийт 25 дуу дуулагдах бөгөөд  UFO гээд амьд хөгжмийн хамтлаг тоглох нээ.

Зөвхөн та бүхэнд зориулан хоёрхон үдэш тоглогдох энэ боломжыг алдалгүй 9 сарын 26, 27-ны өдөр "Strings night club"- д 19 цагаас хүрэлцэн ирээрэй.  

Дашрамд дуулгахад, Дуучин А.Хишигдалай Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо эхний ээлжинд хүргэхээр зэхэж байгаа гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8884
0 эможи
keyboard_arrow_up