Ээжийнхээ эмчилгээнд зориулан хандивын тоглолтоо эгшиглүү

2014 оны 9 сарын 16

Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.

Гурван наснаасаа эхлэн дуулж, бүжиглэж, хөгжимдөж сурсан Б.Өнөржаргал нь 2004 онд МҮОНТ-ийн “Басартай хамт” хүүхдийн нэвтрүүлгийн сүлд дуу “Найзаа намайг хараарай” дууг анх дуулсан. 2006 онд “Найзаа намайг хараарай” гэх анхны бие даасан цомгоо гарган анхны бие даасан тоглолтоо “UB Palace”-д хийсэн гээд түүний урлагийн замнал хөврөнө.

Түүний эмээтэй авьяаслаг зээ охиных нь талаар ярилцлаа.

-Өнөржаргал багадаа ямар охин байсан бэ. Урлагт анх хэрхэн хөл тавьсан бэ?

-Зээ охин маань  хоёр ой долоон найман сартайгаасаа л дууны аятай “Эмээ би энэ дууг дуулмаар байна. Надад үгийг нь цээжлүүлээч” гэдэг байсан. Үгийг нь цээжлүүлэхээр л дагаад дуулдаг байлаа. 4-5 настайдаа цэцэрлэгт байхдаа л багш нар нь юу заан түүнийг маш хурдан сурдаг, сонсголоороо ятга, ёочин хөгжим дарчихдаг л хүүхэд байсан. Багаасаа л цэвэрхэн дуулдаг үгийг декц сайтай  хүүхэд дээ. Ой санаж сайтай юмыг их хурдан сурдаг, сэтгэдэг хүүхэд байсан.  4 настайдаа Хүүхдийн ордонд С.Ганчимэг  багш дээр халзан толгойтой үсээ авахуулсан хүүхэд л шалгуулахаар очиход энэ хүүхэд арай л дуулж чадахгүй байх аа хэмээн эргэлзэнгүй хэлж байсан. Юу ч гэсэн шалгая гэхэд охин маань бэлдсэн дуугаар дуулахад Ганчимэгийн шавь нар “Багш аа энэ охин чинь бидний дуулдаг өнгөнд гарч дуулж байна шүү дээ” хэмээн дуу алдаж байсан. Анх Ганчимэг багш өөр дээрээ би авъя миний шавь бол гээд  2004 онд миний охин МҮОНТ-ийн “Басартай хамт” нэвтрүүлгийн “Найз аа намайг хараарай” дууг анх дуулж байсан.

-Мэргэжлийн сургуульд хожуу элсэн орсон гэж сонссон. Тэр талаар сонирхуулахгүй юу?

-Миний хувьд эх хүн, эмээ хүний хүний хувьд үр хүүхдээ сайн сайхан явуулъя, сайхан мэргэжил боловсролтой болгоё хөгжүүлье гэж бодсон. Энэ охинд хөгжимлөг авьяас байна гэж хүмүүс ярьдаг байсан учраас тэр чиглэлээр нь  хөгжүүлэхийг хичээсэн.  Миний зээ охин 23 дугаар сургуулийн Хятад-Англи хэлний ангид сурч байгаад тавдугаар ангиасаа Хөгжим, бүжгийн коллеж руу шилжин суралцсан. Тухайн үед Б.Наранзун дарга ХБК-д мэргэжлийн дагуу суралцах ёстой гээд тавдугаар ангиа төгсөх жил нь  ХБК-д урилгаар оруулсан. Г.Эрдэнэбат гавьяат маань үүнийг маш сайхан хүлээж авч дэмжилгүй яах вэ гээд охиныг маань хүлээн авсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8805
0 эможи
keyboard_arrow_up