Найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” киноны зураг авалт дуусчээ

2014 оны 9 сарын 16

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн ээлжит бүтээлээ толилуулхаар зураг авалтаа энхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр “Сүүлчийн шөнө” нэртэй мелодрам киноны ажилтай энэ зуныг үдэж байгаа юм. Уг киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичжээ.

Тус киноны үйл явдал хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдгийг өгүүлэх юм байна.

“Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа аж.

Одоогоор кино багийнхан зураг авалтаа дуусгаад байгаа бөгөөд монтаж, дууны ажилдаа оржээ. Энэ кино нь "Парамайнд Арт" болон "Тэнгри Консепт", "UB Film Media group" нарын хамтын бүтээл бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү. Мөн техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдсэн бөгөөд продюсингийн ажлыг ч шинэлэг байдлаар хийсэн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8789
0 эможи
keyboard_arrow_up