Дуучин Т.Амина “Соёлын тэргүүний ажилтан” цолоор шагнагдлаа
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан. "Universe best songs" наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулсан билээ.
Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.
Саяхан болж өнгөрсөн урлагийн ажилтны баярын өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээрээ шагнуулжээ.
Энэ тухай Дуучин Т.Амина "Билэгт сайхан өдрийн мэнд манайхаан. Чингисийн жуулчны баазаас мэндчилж байна. Дөнгөж сая Соёл спорт аялал жуузлалын яамны сайдын тушаалаар Монгол улсын СТА цол тэмдгээр шагнууллаа. Хамт олондоо, та бүхний минь хүлээлгэж буй итгэл хариуцлагыг хүндэтгэж байна. Цагаа олсон ширүүхэн ташуур боллоо. Илүү ихээр өөрийгөө дайчилан ажиллах болно оо. Баярлалаа хүндэтгэсэн Т.Амина" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлж дуулгалаа.