Харанга”-ын Х.Лхагвасүрэн Гавьяат жүжигчин боллоо

2014 оны 3 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар, салбарын шилдэг эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бол Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

 

“Ханьсахын жаргал” дууны эзэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Н.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
865
0 эможи
keyboard_arrow_up