Ladies Code хамтлагийн гишүүд осолд орж, хоёр гишүүн нь нас баржээ

2014 оны 9 сарын 12

Өмнөд Солонгосын алдартай охидын Ladies Code хамтлагийн гишүүд осолд орж, хоёр гишүүн нь нас барж, гурав нь гэмтжээ.  Нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг нь энэ сарын 3-ны өдрийн 01.30 цагийн үед Өмнөд Солонгос улсын зүүн өмнөд этгээдэд оршдог Дэгү хотод KBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэгийн зураг авалтад ороод Сөүл рүү буцаж явах үедээ осолд орж, хамтлагийн хоёр гишүүн харамсалтайгаар амиа алджээ. 

Тэд Wagon маркын машинтайгаа хурдны замаар явж байгаад замын хашлагын хана мөргөсөн байна.  Осол болох үед хамтлагийн охид аюулгүйн бүсээ бүслээгүй байсан тухай албаны хүмүүс мэдээллээ. Тус хамтлагийн гишүүн EunB газар дээрээ амиа алдаж, харин Rise хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн боловч энэ сарын 7-ны өдөр амьсгал хураажээ. Тэдний бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон хамгийн сүүлчийн хөгжмийн  нэвтрүүлэг ирэх ням гарагт KBS телевизээр гарах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
8608
2 эможи
keyboard_arrow_up