Өнөөдөр “Миний ах атаман” кино нээлтээ хийнэ

2014 оны 9 сарын 12

“F” студи, “Фантастик” продакшны хамтын бүтээл болох “Миний ах атаман” кино өнөөдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийх юм. Уг бүтээлээс өнөө үеийн хүмүүсийн харилцааны үнэ цэнэд мөнгөн хэрхэн нөлөөлж буйг онц сонирхолтой, содон өнцгөөс харах юм. Киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. "Миний ах атаман" киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон байна. 

Мөн “Өргөө-1” кино театрын урд нээлтийн ажиллагаанд зориулсан тоглолт 17.00 цагаас болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8571
0 эможи
keyboard_arrow_up