MУСТА Э.Төрмандахын тоглолт маргааш болно

2014 оны 9 сарын 10

Дуунд дуртай дуучин монгол түмний дунд хит болсон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт 9 сарын 11-нд буюу маргааш эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө болно.

MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархалыг ихэд хүлээгээд байгаа бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнэ эздээ олжээ. Ийнхүү дүүрэн жаргалтай хорвоод дуулж хуурдан нэгэн үдшийг өнгөрөөхийг хүссэн үзэгчид маань тоглолтын талаархи  99972222, 86886868 дугаарт хандан тасалбар олдох эсэхийг лавлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8460
0 эможи
keyboard_arrow_up